Шинэ жилээр ямар Гоёлын даашинз өмсөхөө сонгож чадахгүй байна уу? Тэгвэл дараах загваруудаас санаа аваарай.
Шинэ жилийн баярын үдэш торон эмжээртэй даашинз үнэхээр гайхалтай сонголт болно. Ийм даашинзыг голдуу нимгэн зөөлөн тор болон даавуугаар хийдэг. Өнгөний хувьд хар, улаан зэрэг тод өнгөөр хийх нь элбэг. Тиймээс баярын үдэш та торон эмжээртэй даашинз сонгохоор шийдсэн бол улаан эсвэл цагаан өнгийг авахыг зөвлөж байна.
Хэрвээ та жижигхэн биетэй бол урт эсвэл цацагтай даашинз таныг яг л хувцсандаа живсэн мэт харагдуулах болно. Та гоолиг биеэ тодотгохын тулд та богино эсвэл өвдөг хүртэлх урттай даашинз сонгох нь зүйтэй юм.
Leave a Reply