Монголын хөлбөмбөгийн “Эрчим” баг БНАСАУ-ын багтай тоглоно

, , Leave a comment

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг нэгэн чухал тоглолтыг эх орондоо хийх гэж байна.

“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Римион” клуб тоглохоор болжээ. Эхний тоглолт хоёрдугаар сарын 20-нд буюу долоо хоногийн дараа Улаанбаатарт болно. Харин хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр БНАСАУ-д болох юм.

Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолтоор таарч байгаа аж. Энэ жилийн өрсөлдөгч нь “Риомион” клуб бөгөөд 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ.

“Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрджээ. Харин Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд буй юм байна.

 

Leave a Reply