Австралид нүүрлэсэн гамшгийн улмаас Монголын нүүрсний үнэ өсөх магадлал өндөр байна гэв

, , Leave a comment

Австралид байгалийн гамшиг ар араасаа тохиосон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Квинсленд мужид үер болж, Сидней усанд автаж, Тасманид гал түймэр гарсан бол Викторияг утаа, элсэн шуурга бүрхээд байв.

Харин одоо Шинэ Өмнөд Уэльсийн зүүнд хойд нутгуудад гал түймэр үргэлжилж, Сидней, Канберруг тоос тортог дарсан бол Тасманид цас оржээ. Шинэ Өмнөд Уэльсд гарсан галын улмаас Тинг, Табула зэрэг суурин газруудын барилга байшин устсан байна.

Ар араасаа үргэлжлэх байгалийн гамшгийн улмаас Австралийн эдийн засагт ихээхэн хохирол учирж байна. Тухайлбал, үерийн улмаас 500 мянга орчим тооны үхэр хорогдсон нь тэрбум гаруй долларын хохирол махны үйлдвэрлэлд учруулсан гэж Австралийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн үерийн улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд олон мянган байшин усанд автаж, хүмүүс гудмаар завиар сэлэх болсон байна.

Учир нь Квинсленд муж нь улсынхаа уул уурхайн салбараас олох орлогын ихээхэн хувийг бүрдүүлдэг бөгөөд нүүрсний олборлолт, экспортоороо дэлхийд дээгүүрт бичигддэг юм. Австрали улс нүүрсний нөөц болон олборлолтынхоо хэмжээгээр дэлхийд дөрөвт бичигддэг. Мөн нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг Хятад улсын нүүрсний салбарын гол түншлэгчдийн нэг юм.

Харин энэ жилийн үерийн улмаас нүүрсний салбарын үйл ажиллагаа нь нэг хэсэгтээ л зогсонги байдалд орж болзошгүй байна. Австралийн энэ алдагдал бусад нүүрс экспортлогч орнууд, тэр дундаа Монголд сайнаар нөлөөлж мэднэ гэж зарим шинжээчид үзжээ. Учир нь долоон жилийн өмнө томоохон үер болоход Австрали улс Хятад руу нүүрс нийлүүлэх боломжгүй болж, үүнийг нь Монгол улс ашиглаж, нийлүүлэлтээ 1.5 дахин өсгөж, ДНБ-ийнхээ хэмжээг ч өсгөж байсан баримт бий.

ЭХ СУРВАЛЖ: BBC.COM, REUTERS, WIKIPEDIA

Б.АНАНД

image

image

image

image

 

Leave a Reply