Ши Жиньпин дарга Шанхайд Францын Ерөнхийлөгч Марк Лонгтой уулзав

, , Leave a comment

Хоёр улсын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нар 11 дүгээр сарын 05-нд Шанхай хотноо уулзсан байна. Ши Жиньпин дарга, Пэн Лиюань нар энэ оны 03-р сард Францад хийсэн айлчлалын үеэр Марк Лонг тэргүүн хадагтайн хамт халуун сэтгэлээр угтаж авсан дурсгалт мөчүүдийг баяртайгаар эргэцүүлэв. Ши Жиньпин дарга:

– Ерөнхийлөгч Маклонг БНХАУ-д дахин айлчилж, Шанхай хотод анх удаа ирж уулзахдаа баяртай байна. Шанхай бол Хятадын шинэчлэл, нээлт, дэвшлийн тэмдэг бөгөөд орчин үеийн Хятад болон дэлхийн харилцааны хувьсал өөрчлөгдөж байгааг харуулж байна. Энэхүү айлчлал нь Шанхай хот болон Хятад улсыг ойлгоход тань тусална гэж найдаж байна. Хатагтай бид хоёр Ерөнхийлөгч таныг болон хатагтайн хамт Юй Юань цэцэрлэгт хүрээлэнд угтан авч байгаа нь таныг Хятадын цэцэрлэгийн үзэсгэлэнт байдал, Хятадын уламжлалт соёлыг үнэлнэ гэж найдаж байна. Соёл, урлагийн илэрхийлэл өөр өөр байдаг ч янз бүрийн улс орны хүмүүст авчирсан оюун санааны туршлага адилхан бөгөөд өөр өөр соёл эв найртай оршиж болдог. Зүүн ба Барууны хоёр том соёл иргэншлийн төлөөлөгчийн хувьд Хятад, Франц улсууд бие биенээ хүндэтгэж, харилцан ойлголцож байх ёстой гэж хэллээ.

Марк Лонг Ши Жиньпин, Пэн Лиюань нар түүний болон хатагтайн төлөө хийсэн халуун дулаан хүлээн авалтад талархлаа. Тэрээр:

– Дарга Ши Жиньпиний өнөө үдээс өмнө Хятад улсын олон улсын 2-р импортын үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үг надад гүн сэтгэгдэл үлдээв. Францын тал Хятад улсын цаашдын нээлтийг талархан дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн нээлттэй эдийн засгийг бий болгох, харилцан ашигтай, ялалт бүхий үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Хятадын Олон улсын импортын үзэсгэлэнд бүрэн амжилт хүсье. Марк Лонг цааш үргэлжлүүлэн:

– Шанхай намайг гайхшруулав, Хятад улсын нээлт болон  ирээдүйг эндээс олж би харсан. Франц, Хятад хоёр улс гайхамшигтай соёл иргэншилтэй бөгөөд өөр өөр соёл иргэншил эв нэгдэлтэй оршиж болдог гэдгийг уриалдаг. Энэхүү удаагийн төрийн айлчлал амжилттай дуусч, Франц, Хятад хоёр орны харилцааны цаашдын хөгжилд шинэ утга оруулах байна гэж найдаж байна гэж хэллээ.

 

Leave a Reply