БАШИР цэцэгний тухай

, , Leave a comment

Хайр сэтгэл, гоо үзэсгэлэн, үнэнч хайр, эхийн хайр, аз жаргал, санасан сэтгэл, хүндлэлийг илэрхийлдэг башир цэцгийг ээж нарын баярын цэцэг мөн ялалтын баярын цэцэг гэдгээр нь илүү таньдаг.

“Бурхан бүх газар байж чаддаггүй учир ээж гэдэг хүнийг бүтээсэн” гэж Еврей зүйр үгэнд байдаг. Дэлхийн 50 гаруй оронд жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийн Ням гаригт болдог олон улсын ЭЭЖҮҮДИЙН ӨДӨР (Mother’s Day) анх эртний Грекд үүссэн, харин өнөөгийн ээжүүдийн өдөр АНУ-аас үүссэн байна.

1876 онд АНУ-ын иргэний дайны нас барагсдыг дурсан хүндэтгэл үзүүлэх ёслол дээр Anna Marie Jarvis (нийгмийн идэвхтэн, ээжүүдийн өдрийг үүсгэн байгуулагч) “Эх хүний юутай ч зүйрлэшгүй агуу их хайр, халамжийг үнэлэн хэзээ нэгэн өдөр, хаа нэг газар ЭЭЖҮҮДИЙН ӨДӨР гэж бий болно гэдэгт би найдаж залбирч байна” гэсэн байдаг. Түүнийг нас барсны дараа охин Anna Jarvis ээжийнхээ хүслийг биелүүлэхээр 1907 оны 5-р сарын 12-ний өдөр Andrews Methodist Episcopal сүмд анх ЭЭЖҮҮДИЙН ӨДӨР хэмээн тэмдэглэн олны талархалыг ихээр хүлээсэн. 1914 онд АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Woodrow Wilson албан ёсоор 5-р сарын 2 дахь долоо хоногийн Ням гаригийг ЭЭЖҮҮДИЙН ӨДӨР хэмээн зарлаж гэрийнхээ гадаа улсынхаа тугийг өргөн бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлэн өнөөг хүртэл энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.

1934 оны 5-р сард ЭЭЖҮҮДИЙН БАЯРЫН маркан дээр башир цэцгийг онцолсон байдаг.

Өнгөний бэлгэдэл

Цагаан:

  • Ээж, багш, ахмад настанд бэлэглэнэ
  • Гэгээн ариун, үнэн сэтгэлийг илэрхийлнэ

Ягаан:

  • Ээж, багш, ахмад настан, найз нөхөд, удирдлагадаа бэлэглэнэ
  • Үүрд гоо үзэсгэлэнтэй, залуу сайхан байхыг илэрхийлнэ

Улаан:

  • Ээж, ахмад настанд бэлэглэнэ
  • Эрүүл энх, урт удаан наслахыг илэрхийлнэ

Шар:

  • Ээж, багш, ахмад настанд бэлэглэнэ
  • Талархал илэрхийлнэ

Чирнээлэн ягаан:

  • Ээж, хайртай хүн, найз нөхөддөө бэлэглэнэ
  • Тансаг чамин, эрхэмсэг, үнэнч хайрыг илэрхийлнэ
Цэцэгт мэндчилгээний газрууд

Цэцэг хүргэлт💐💐💐
Цэцэг нь хайр хүндэтгэлийн төгс илэрхийлэл учир эрхэм нандин бүхэндээ цэцэг илгээх нь хамгийн романтик бөгөөд классик үйлдэл билээ. Та цэцгийн хамт нэмэлт бэлгийн багцууд сонгон явуулах боломжтой🍫🎁💝.
☎️Утас: 7730-1694

“АСТРА” ЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ
Амраг хайртдаа, анд нөхөддөө, аав ээждээ, ачлалт багшдаа барих хамгийн сайхан цэцгийг манайхаас сонгоорой. Цэцэг бүр өөрийн бэлгэдэл утга учрыг агуулж байдаг бөгөөд авч буй  хүндээ зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг өгч байдаг билээ. Тиймээс ч та манай цэцэгт илгээмжид хандсанаар бид таны сонголтод туслахаас гадна  хүссэн өнгө боодол хэмжээ загвараар баглаж өгөх болно.
Нэмэлт багц бүтээгдэхүүнүүд мөн бий!
Та багц бүтээгдэхүүн болон бодит зураг сонирхож байвал энд дараарай
Утас: 7711-0291

“Fiore” цэцэг хүргэлт💐💐💐
Хайртай дотны хүнийхээ тэмдэглэлт баяр ёслол, төрсөн өдрөөр хэрхэн гэнэтийн бэлэг барихаа мэдэхгүй эргэлзэж байвал бидэнтэй холбогдоорой😊.
🌹Цэцэг үхдэг ч цэцэг авсан мэдрэмж хэзээ ч үхдэггүй”🌹
☎️Утас: 7734-7799

 

Leave a Reply