Дэлхийн хамгийн гоё цэцгүүд

, , Leave a comment

Цэцэг гэдэг үгээр илэрхийлж боломгүй төгс төгөлдөр гоо сайхны байгалийн илэрхийлэл болдог. Хорвоогийн хамгийн тод, гэрэлтэй, гайхамшигтай өнгө, илэрхийлж боломгүй ч мэдэрч л чадах тэр сайхан анхилуун үнэрийг өөртөө цогцлоосон, байгаль дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцгүүдийг танилцуулж байна.

  1. Сакура
    Япон улсад хаврын улиралд сакура цэцэглэх шиг сайхан зүйл гэж үгүй. Ягаан, цагаан өнгөтэй байдаг.
  2. Мандарваа цэцэг
    Төв Америк, Мексик, Колумб хавиар ургадаг. Нийт 30 гаруй төрөлтэй, сэвсгэр, олон давхар дэлбээтэй цэцэг юм. Ургамал судлаач Андерс Дали анх нээн илрүүлсэн тул түүний нэрээр Dahlia хэмээн нэрлэжээ.

  3. Сарнай
    Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн сайн мэдэх, хамгийн романтик цэцэг бол сарнай билээ. Шар сарнай нь нөхөрлөл, гал улаан сарнай нь чин үнэнч хайрыг, хар сарнай нь хагацал, уй гашуудлыг бэлгэддэг. Ямар ч төрлийн цэцэрлэгийг чимэхэд хамгийн сайн тохирдог.
  4. Алтанзул
    Өмнөд Европоос Африк, Азид хүртэл ургадаг. Тасалсан ч шинэлэг чанараа хамгийн удаан хадгалдаг цэцэг юм.
  5. Нил цэцэг
    Өнгө нь ууссан маягтай маш үзэмжтэйгээс гадна хамгийн анхилиун сайхан үнэртэй цэцэг юм.
  6. Ромашка
    Гоо сайхан, гэгээн ариун, аз жаргал, баяр хөөр, эрч хүч, нууцхан хайрыг бэлэгддэг. Мөн зарим улс орнуудад доорх зүйлүүдийг илэрхийлдэг.

Та хаанаас цэцэг захиалахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл бид таньд хамгийн гоё төгс цэцгийн баглааг санал болгох болно.

Та баглаатай танилцах бол ЭНД дарж харна уу?

 

Leave a Reply