Тасалгааны цэцгийн ач тус

, , Leave a comment

Тасалгааны цэцгийн ач тус:

  • Цэцэг ургамал нь зөвхөн үзмэр чимэг төдий биш хүний эрүүл мэнд, ахуй амьдралд онцгой ашиг тустай.
  • Ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем харааны нервийг сэргээн тайвшруулна.
  • Тасалгааны агаарыг хэвийн чийглэг болгоно.
  • Тасалгааны ихэнх ургамал нян устгах чадалтай фитанцит гэдэг дэгдэмхий бодис ялгаруулж агаарт буй нянг устгана.
  • Дуу чимээг багасгана. 
  • Цахилгаан бараанаас гарч буй муу энергүүдийг өөртөө шингээнэ. 
  • Хүнд халуун дулаан энерги дамжуулж сэтгэлийн сайхан таашаал өгдөг.
  • Ургамлыг хэдий чинээ хайрлаж, ургуулна таньд төдий чинээ сэтгэлийн их тэнхээ өгч сайн энерги дамжуулна.
  • Энэтхэгт нэг цэцэг тарихад нэг бурхан бүтээсэнтэй адилтгаж үздэг.
  • Өрөө тасалгаандаа цэцэг таривал агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгадаг сайн талтай.
  • Түүнчлэн компьютер, цахилгаан хэрэгслийн соронзон орны үйлчлэл, хорт туяа, тамхины утааг өөртөө шингээгээд хүчил төрөгч ялгаруулдаг шидтэй “амьтад”.
  • Ургамал нь агаарын найрлага дахь хорт хий, утаа тоос зэргийг шүүж агаарыг цэвэрлэх, дуу чимээг саатуулан хамгаалах өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг төдийгүй нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулдаг учир хүний амьдралын салшгүй орчин болдог билээ.
  • Хүний сэтгэл санааг сэргээж тайван болгох төдийгүй хөдөлмөрлөх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлнө.

 

 

Leave a Reply