Коронавирусын цар тахлын үеийн эдийн засаг

, , Leave a comment

Coronavirus economic impact concept image

/Поп бодлого нэвтрүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлууд болно/

2020 он гарсаар дэлхий дахинд шинэ коронавирусын тахал дэгдэж, олон улсын нөхцөл байдалд, ялангуяа эрүүл мэнд, эдийн засаг, улс төрийн салбарт ихээхэн хүндрэл авчирсан билээ. Энэхүү хямралын үеийг бага эрсдлээр даван туулах, ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд учрах дарамтыг сааруулах аргыг бүхий л улс орнууд эрэлхийлж байна. 

Монгол улсын хувьд урд хэсгээр БНХАУ-тай шууд хил залган оршдог тул цар тахалд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй учир үүнээс сэргийлэх бүхий л арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлсэн. Ингэхдээ эдийн засгийн томоохон хүндрэлтэй нүүр тулах шаардлагатай болсон ба уялдаа бүхий шат дараатай алхамуудыг мөрдвөл зохих юм. 

Юуны түрүүнд Төв банкнаас бодлогын хүүг бууруулах шаардлагатай. Ингэснээр арилжааны банкууд хувь хүн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээ өсч, зах зээл дэх мөнгөний урсгал идэвхжих давуу талтай. Гэсэн хэдий ч, төв банкнаас бодлогын хүүг бууруулахдаа удаанаар хандсан нь энэ талаар идэвхгүй байр суурьтай байгаа мэт дүр зургийг илтгэж байна. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудад илүү ашигтай тул мөнгөө иргэдэд олгохоос, хадгалахыг илүүд үздэг.

Мөн бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх бодлогын хувилбарыг хэрэгжүүлж болно. Үүнтэй холбоотой шийдвэр гаргахдаа түрээслэгчдэд биш түрээс олгогч нарт таатай хандсан нь шүүмжлэл дагуулж буй бөгөөд ямар нэгэн алдагдалтай нөхцөлд хохирол нь түрээс олгогчдоос илүүтэй түрээслэгчдэд хүнд тусдаг билээ.

Хэрэв эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, үйл ажиллагаа доголдох болвол Монгол улс бүрэн эрхийнхээ хүрээнд томоохон ААН, компаниудаас онцгой албан татвар авч болно. Ийм арга замаар алдагдлаа бууруулах, эдийн засгийн салбараа дэмжиж байсан тохиолдол өмнө нь дэлхийн дайны цаг үед олон улс оронд хэрэгжиж байсан. Харин 

Оюу Толгой гэх мэт гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн томоохон компаниудтай тэнцвэртэй байдлын гэрээ байгуулсан учир эдийн засгийн ямар ч хямрал, бэрхшээлтэй үед онцгой албан татвар ногдуулах боломжгүй болсон байдаг.

 

Leave a Reply