“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

, , Leave a comment

ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан турк иргэнээс “COVID-19” халдвар илэрчээ.

Ингэснээр Монгол Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо 15 болж байна. Үүнээс 13 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол хоёр хүн эдгэрч тусгаарлалтад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байна. Мөн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж.

эх сурвалж: Монцамэ

 

Leave a Reply