БНСУ-д орон даяар 14330 санал авах байр ажиллана

, , Leave a comment

БНСУ-д энэ сарын 15-нд явуулах парламентын сонгуулиар орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Үндэсний сонгуулийн комисс өнөөдөр мэдээллээ.

“Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх үүднээс санал авах байрнуудын 99.1 хувийг нэг давхарт эсвэл цахилгаан шаттай байрнуудад байгуулна” гэж тус комиссын мэдэгдэлд тэмдэглэжээ. БНСУ-д шинэ коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй энэ үед парламентын сонгууль явуулах гэж буй нь энэ юм.

Сонгуулийн үеэр сонгогчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих бөгөөд орох хаалган дээр тэдний халууныг шалгах аж. Мөн сонгогчид саналаа өгөхөөр хүлээх хугацаандаа бусдаасаа нэг метрийн зай барих шаардлагатай юм. Түүнчлэн саналын бүхээг, саналын тамга зэргийг халдваргүйжүүлэх ажээ.

Үндэсний сонгуулийн комисс сонгогчдыг саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүхийг зөвлөж байгаа бөгөөд “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс түр саналын бүхээгүүдийг байгуулахаар төлөвлөжээ.

эх сурвалж:Монцамэ

 

Leave a Reply