2010 оноос 2013 онд гарсан 10-н дуулиант гэмт хэрэг

, , Leave a comment

Олон жилийн өмнөх ээдрээ дагуулсан авлига, албан тушаал ашгилсан санхүүгийн дуулиант хэргүүдээс зарим нь шүүхийн өмнө очиж шийдвэрлүүлж. зарим нь өнөөдөр ч шийдэгдээгүй явж байна.

 

1. Улсын нөөцийн газрын даргын хэргийн сураг алдарчээ

Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хоёр он дамжин шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн юм. Тэрээр  албан тушаалаа ашиглан ОХУ-аас оруулж ирсэн 900 тн улаан буудайг “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч бичиг баримттайгаар улсын нөөцөд авсан. Улсын нөөцөд тариа буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжид урамшуулал болгож, тн тутамд 80000 төгрөг олгох Засгийн газрын журмыг далимдуулан хууль бус үйлдэл гаргасан. Энэхүү хууль бус үйлдлээ   газар тариалан эрхэлдэг “Баяржавхлан” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, “Бооцын тариа” ХХК-ийн захирал С.Баатар нартай бүлэглэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 72 сая төгрөг гаргуулсан гэсэн үндэслэлээр анх буруутсан байдаг.

Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханы сураг алдарсан хэргийг дахин хэрэгсэхгүй болгох юм гэнэ гэсэн сураг нэг хэсэг чих дэлдсэн.

Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэнийг бид дараа дахин тодруулах болно.

2.УИХ-ын гишүүн Д.Дондогийн хэргийг шалгахгүй 

АТГ-аас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу шилжсэн УИХ-ын гишүүн Д.Дондогт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад түр хугацаагаар түтгэлзүүлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж  тухайн үед өгсөн байдаг. Уг хэргийг шалгаж эхлэснээс хойш УЕПГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УИХ-ын даргад гурван удаа ирүүлсэн ч Хууль зүйн байнгын хорооноос түтгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй байдаг.

Эрхэм экс гишүүний холбогдсон залилангийн болон газрын наймааны хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын хоёр мөрдөн байцаагч холбогдон хамтдаа шалгуулж буй гэх мэдээлэл ч гарч байлаа. Тэр үед Түүнийг сонгуулийн сурталчилгаа хийх гэж танил болон намын нөхдөөсөө 2.6 сая ам.доллар буяу 400 сая орчим төгрөгийг залилан авч улмаар уг өрөө төлөхийн тулд газрын наймаа хууль бусаар эрхэлсэн гэх үндэслэлээр шалгаж байсан юм.

Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэнийг эргэн сурвалжлах болно.

 

3. Мал эмнэлэгийн даргын хэрэгт шинжээч томилов

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Урансүрэн, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун, кассын нярав Ө.Гандолгор нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшсан, хахууль авсан хэрэгт татсан юм.

Тэрээр бараа, ажил үйлчилгээг үнийн харьцуулалт, сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, өөрийн төрсөн хүү Э.Мөнх-Оргил нь захирлаар ажилладаг “ДУМЕ” ХХК, өөрийн үүсгэн байгуулсан “Мон Ти Юү” ББН зэрэг тодорхой тооны аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал их хэмжээгээр худалдан авдаг байсан, худалдан авсан эм, бараа материалыг дүүргүүдийн мал эмнэлгийн нэгжүүдэд олгох ёстой малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээний хөлсөнд тооцон нийлүүлдэг байсан, банк бус санхүүгийн байгууллагууд руу бараа материал худалдан авсан мэтээр мөнгөн гүйлгээ хийж бэлэн мөнгө гарган авч тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр малын эм, бараа материал бэлтгэсэн зэргээр хууль зөрчсөнийг Авлигатай тэмцэх газраас  явуулсан мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Д.Урансүрэнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч хяналтын прокурор нь шинжээч томилох даалгавар бичснээс хойш мөн л сураггүй болсон байдаг.

Энхүү хэрэг хэрхэн эцсэлсэнийг дараа дахин хүргэх болно.

4. Улсын нууц задруулсан Ц.Жаргалсайхан 17 жил хоригдоно

 

Тухайн үеийн Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ц.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаархи баримт бичгийг авч Түүнийгээ БНХАУ-ын тодорхой албан тушаал хашдаг танилууддаа цахим шуудангаар илгээсэн нь нотлогдсон байдаг. ганц удаа ч бус нилээд хэдэн удаа Оросуудтай холбоотой ажиллаж байсан нь тогтоогдсоны нэг нь УИХ-ын дарга Дэмбэрэлийг ОХУ-д айлчлахаас өмнө тэнд очиж хэлж ярихаар бэлтгэгдсэн зүйл Оросуудын гарт оччихсон байж. Хэдийгээр албан ёсны айлчлалын бүхий л хөтөлбөрийг урьдчилж бэлтгэдэг ч гэсэн энэ удаа бүхий л мэдээлэл Оросуудын гарт яагаад хүрчихэв гэсэн асуудал анхаарал татаж эхэлсэн ба тагнуулынхан яг ямар мэдээллийг хэн өгөв гэсэн асуултын хариу нь Ц.Жаргалсайхан байсан байнаа.Шүүхээс түүнийг улсын нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоож Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйл ангиар 17 жилийн хорих ялаар шийтэгсэн юм.

Сонирхуулхад Жаргалсайхан нь социализмын үед МАХН-ын төв хороонд удирдах ажил хийж байсан ба Монгол Улсаас БНХАУ-д бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан дипломат Д.Цахилгааны хүү юм.

5. УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийгөө буруугүй гэж мэлзэв

УИХ-ын гишүүн Л.Гүндалай улсын мөнгө шамшигдуулсан хэрэг

Тэрбээр яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан хэрэгт ч татагдсан байдаг.
Энэ хэргийн тухай мэдээлэл гарсны дараа тэрбээр  зарим нэг сэтгүүлч рүү сүр үзүүлж АТГ-аас хэргийг нь бүр мөсөн өршөөлд хамруулсан гэж мэлзээд авсан байдаг.

Тэрээр 2020 оны сонгуулид оролцох талаар өөрийн фэйсбүүк, Твитэрээрээ яриж байгаа сурагтай.

6. Төрийн өмчит МИАТ компаний үе үеийн дарга нарын мөнгө угаалт буюу гэнэт баяжсан түүх

2005-2010 онд МИАТ-ийн Коммер, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, “Монголиан Эйрлайнс” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан гавьяат нисгэгч О.Бат-Эрдэнэ болон мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон түүний гэргий Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг нар нь нисэх билет авсан зорчигч бүрээс авдаг “Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 5 долларыг төвлрүүлэн “Бест вэлф” гэх хуурамч даатгалын компани данснаас Хонконг, Япон зэрэг улсын банкуудруу шилжүүлж тэндээсээ эргүүлэн хувийн дансандаа оруулах замаар мөнгө угааж гэнт баясан байдаг.

тухайлбал: 2007.02.25-ны өдөр. 1 023 669 ам.доллар буюу нэг тэрбум 191 сая 550 мянган төгрөг.
2008.03.06-ны өдөр. 500 мянган ам.доллар буюу 586 сая 155 мянган төгрөг.
2008.03.19-ний өдөр. 759 мянга 670 мянган ам.доллар буюу 889 сая 292 мянган төгрөг гэх мэт мэтчилэнгээр тэрбум тэрбумаар нь нийт 20 удаагийн гүйлгээ хийсэн баримт байгааг тухайн үед“Өдрийн сонин” мэдээлсэн байдаг.

Шүүх хурал болж тэр үед шүүгдэгчид давж заалдах хүсэлт гаргаж байсан бөгөөд хэрхэн шийдэгдсэнийг эргэн мэдээлэх болно.

7. Зоос банкны хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр татаж шалгасан дуулиан

харилцагчдаа 100 гаруй тэр бум төгрөгөөр хохироосон “Зоос” банкны дампуурал ингэж эхэлжээ. Хятадын хөрөнгө оруулалттай “Huvia Mongolia” компани “Зоос” банкинд таван сая ам.долларыг хадгаламж нээлгээд хадгалуулсан бөгөөд Банк эхний үед хадгаламжийн хүүг өгч байснаа сүүлдээ хүүний төлбөрийг нь өгөхөө больсонд “Huvia Mongolia” компани шүүхэд гомдол гаргасан байна.Салбарын захирлууд болох Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг дутуу хүүтэй зээл олгож, “Huvia Mongolia” компанийн хадгалуулсан таван сая ам.долларыг хувьдаа эргэлдүүлсэн гэж буруутгасан ч шүүхийн шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн 2012 онд цагаатгасан ба Зоос банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг хэрэгт сэжиглэн зарим нэгийг нь баривчлан шалгаж байв.Гэвч удалгүй “Зоос” банкийг дам­пууруулсан гэх хэрэгт хол­богдсон том дарга нар нэг нэгээрээ сугарч үлдэж цагаадсаар салбарын захирлуудаас өөр ял үүрэх буруутан үлдээгүй юм.

Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийг банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн болохыг шүүхийн шинжээчид тогтоож, 2012 оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн ял оноож Тухайн үед түүний бага насны хүүхэдтэйг шүүхээс харгалзаж Өршөөлийн хуульд хамруулан ялыг нь хэдэн сараар хойшлуулж, хохирлын 1.6 тэрбум төгрөгийг барагдуулах шийдвэр гаргаж байжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

8. Анод банкны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

 

1998 онд Н.Даваа, Э.ГүрАранз, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар банк байгуулсан ч жилийн дараагаас алдагдалтай ажиллаж эхэлсэн байна. Гэвч Монгол банк болон бусад байгууллагад мэдэгдэлгүйгээр ашигтай ажиллаж байгаа мэтээр хуурамч тайлан гаргаж иргэдийг төөрөгдүүлж байв. Улмаар алдагдал, хадгаламж эзэмшигчдээс завшсан мөнгийг нөхөхийн тулд хууль бусаар хувьцаа гаргаж, 1200 иргэнийг залилсан. Ингээд байдал бишдэж, удалгүй дампуурч эхэлсэн бөгөөд 2008 оны арванхоёрдугаар сард тус банкинд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдон ажиллах болсноор харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирлоо нөхөн төлүүлж авч чадаж байв. Аалзны тор мэт ээдрээтэй энэ хэргийн хохирлын хэмжээ нь 122 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.доллар болсон. Түүнээс Монголбанкны эрх хүлээн авагч нь сайн ажилласнаар зээлдэгч нараас мөнгийг нь гаргуулж, 70 тэрбум болтол нь буулгаж чадсан байна.

Баянзүрх дүүргийн шүүхээс “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, Гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, зээлийн газрын захирал Э.Оюунсүрэн, зээлдэгч Ж.Гантулга нарыг банкны хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн,  Н.Даваа 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ Л.Уламбаяртай хамтран банкнаасаа нэг тэрбум төгрөг завшиж, сурталчилгаандаа ашигласан, . Д.Энхтөр хувийнхаа “Интерпэй” компанийн түрээсийн төлбөрт банкнаасаа их хэмжээний мөнгө завшиж төлсөн зэрэг хэрэгт Анхан шатны шүүх Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлсэн юм. Банкны 120 -д хохирсон иргэдийн 9 тэр бум төгрөгийг төрөөс гаргахаар болсон байна.

 

9. Кёкүшюзан Д.Батбаяр буюу хэдэн хүнийг 32 тэрбумын залилангийн хэргээр шалгаж эхэлсэн хэрэг

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан ба эрхэм экс гишүүн нөхдийн хамт 2009-2013 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 сая төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн байна.

10.С.Баярцогт үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсэхийг шүүхээр тогтоолгоно гээд 10 д жил болж байна

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө оруулагч талд давуу байдал олгож, Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэрээ хийсэн, обшор дансандаа их хэмжээний доллартой гэж нэг хэсэн шуугуулсан ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан тэрээр надад холбогдох хэргийг 10 жилйин дараа хэрэгсэхгүй бологлоо гэж тэр мэдэгдсэн.
Гэтэл түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй, яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүйд тооцож, хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгасан хэвээрээ байгаа хэмээн хууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

 

Leave a Reply