Хятадын олон улсын импортын 2-р экспо нээгдэв

, , Leave a comment

Хятадын олон улсын импортын 2-р экспо 11-р саын 05-нд Шанхай хотноо нээлтээ хийлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож үг хэлжээ. Нээлттэй хамтын ажиллагаа, нээлттэй инновац, нээлттэй хамтдаа ашиг хүртэх дэлхийн эдийн засаг байгуулахыг Ши Жиньпин улс орнуудад уриалсны зэрэгцээ Хятад улс нээлттэй байр сууриар улс орнуудад хөгжлийн боломж нээж, нээлттэй эдийн засгийг бий болгон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хүчин зүтгэнэ гэж онцолжээ.

Тэрээр: Эдийн засгийн даяаршил бол түүхэн хандлага юм. Дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлийг аль ч улс орон дангаараа шийдэж чадахгүй. Улс орнууд хүн төрөлхтнийг тэргүүн байранд тавих үзэл санааг баримтлах ёстой. Харин өөрийнхөө ашиг сонирхлыг хүн төрөлхтний эрх ашгаас дээгүүр тавьж болохгүй. Талууд дэлхийн зах зээлийг улам өргөжүүлж, дэлхий дахинаараа хуваалцах механизмыг хэрэгжүүлэн, дэлхийн хэмжээнд хамтран ажиллах талаар илүү нээлттэй байр суурь, арга хэмжээ авч, эдийн засгийн даяаршлын эрч хүчийг нэмэгдүүлж, саад бэрхшээлийг багасгах хэрэгтэй хэмээн онцолжээ.

“Бид “гараа тавих биш барих”, “хана босгох биш нураах” хэрэгтэй. Ивээх үзэл, ганц талт үзлийг эрс эсэргүүцэж, худалдааны саад бэрхшээлийг улам багасгах хэрэгтэй. Зах зээлийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн өртгийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Багтаамжтай, харилцан хөнгөлөлттэй хөгжлийн боломжийг эрэлхийлж, НҮБ-ын дүрэм тогтоол, үндсэн зарчмаар суурь болгосон олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалан, олон талт худалдааны системийн үнэ цэнэ, үндсэн зарчмыг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбар байдлыг эрчимжүүлэн, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг олох чиглэлээр хөгжүүлэх ёстой .

Импортын анхдугаар экспод Ши Жиньпин гадаадад нээлттэй байх 5 талын арга хэмжээг зарлаж байсан юм. Тэрээр: Нэг жилийн турш, эдгээр арга хэмжээ үндсэндээ биеллээ олсон гэжээ.

Тухайлбал Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн Линьган шинэ хэсэг албан ёсоор байгуулагдаж, Хятадын бусад мужид чөлөөт худалдааны 6 шинэ туршиц бүс байгууллаа. Шанхайн үнэт цаасны бирж технологийн самбар гаргаж, туршин бүртгүүлэх дүрмийг албан ёсоор хэрэгжүүлсэн. Хөх мөрний гурвалжин хойгийн интерацчиллын хөгжлийг үндэсний стратеги болгон хэрэгжүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг 2020 оны 01-р сарын 01-нээс хэрэгжүүлнэ. Зах зээлд орохоос өмнөх дотоодын иргэдийн адил хөнгөлөлт үзүүлэх бодлого, сөрөг жагсаалтын удирдах дүрмийг гаргасан. Импортыг өргөжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэн, гаалийн татварыг бууруулах ажилд чухал ахиц гарсан зэрэг багтаж байна.

Тэрээр: Шинэ түүхэн гараанаас, Хятадын нээлттэй хаалганы бодлого улам өргөжих болно. Хятад улс гадаадад нээлттэй байх үндсэн бодлого баримталж, нээлттэй байдлаар өөрчлөлт, хөгжил, инновацыг дэмжин, илүү өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлаа ахиулна хэмээн онцолжээ.

“Хятадын зах зээл өргөн, та бүхний ирж үзэхийг урьж байна. Хятад улс эдийн засгийн хөгжилд үзүүлэх дотоодын эрэлт хэрэгцээний үндсэн үүргийг эрчимжүүлж, дотоодын улам идэвхтэй зах зээлийг бүтээн байгуулж, Хятадын эдийн засгийн хөгжлийг ахиулан, дэлхийн эдийн засгийн өсөлтийн орон зайг өргөжүүлнэ. Хятад улс импортын үүргийг улам чухалчилж, гаалийн татвар, тогтолцооны чанартай өртгийг бууруулна. Импортын худалдааг ахиулах инновацын туршиц бүсийг байгуулж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээний импортыг өргөжүүлнэ. Хятад улс экспорт импорт, барааны худалдаа ба үйлчилгээний худалдаа, хоёр талт худалдаа ба харилцан хөрөнгө оруулалт, худалдаа ба үйлдвэрлэлийн зохицонгуй хөгжихийг ахиулж, гадаад дотоодын чухал хүчин зүйлийн чөлөөт эргэлт, эх баялгийн чанартай хуваарилалт, зах зээлийн гүнзгий нэгдэлд тус дөхөм үзүүлнэ.”

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад улс гадаадад бүх талаар, олон салбарт нээлттэй байж, иж бүрэн нээлттэй шинэ байдлыг түргэвчлэн бий болохын тулд хичээн ажиллаж байна гэжээ.

Өнөөгийн байдлаар Хятад улс 137 улс орон, олон улсын 30 байгууллагатай ‘Бүс ба зам’-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны 197 баримт бичигт гарын үсэг зураад байна.

Ши Жиньпин: Хятад улс цаашид ‘Бүс ба зам’ -ын бүтээн байгуулалтыг ахиулж, хамтдаа зөвшилцөх, хамтдаа байгуулах, хуваалцах зарчмыг баримтлан, нээлттэй, ногоон, цэвэр ариун үзэл баримтлалаар өндөр стандарт хангасан, ард иргэдэд хүртээмжтэй, тогтвортой зорилтыг биелүүлж, ‘Бүс ба зам’-ын чансаатай хөгжлийг дэмжинэ гэжээ.

 

 

Leave a Reply