Дэлхийн дижитал санхүүгийн төв албан ёсоор байгуулагдав

, , Leave a comment

Хятадын Ардын Банкны зөвшөөрлөөр Хятад улсын Интернэт санхүүгийн нийгэмлэг болон олон Улсын банкны хамтын дэмжлэгтэйгээр байгуулсан дэлхийн дижитал санхүүгийн төв 10-р сарын 29-ний өдөр Ханжөү хотод албан ёсоор байгуулагдсаныг Хятад улсын интернэт санхүүгийн нийгэмлэгээс сурвалжлагч мэдээллээ.

Дэлхийн дижитал санхүүгийн төв нь дижитал санхүүгийн хөгжлийн олон улсын хамтын ойлголцлыг нэмэгдүүлэн, дижитал санхүүгийн сайн сайхан туршлагыг сурталчлах, стандарт туршлагыг түгээн дэлгэрүүлж, хөгжиж буй улс орнууд болон шинээр гарч ирж буй зах зээлийн дижитал санхүүгийн хөгжилд техникийн туслалцаа үзүүлэх, динитал санхүүжилтийг илүү сайн, аюулгүй байлгах чиглэлээр ажиллах болно. Мөн дэлхийн бүх улс орны ард түмэнд аюулгүйгээр санхүүгийн буян үйлдэн, ашиг тусаа өгч, дэлхийн бүх улс орнуудад нээлттэй, хүртээмжтэй, олон талт тоон санхүүгийн салбарт мэдлэг, мэдээлэл солилцох, чадавхыг бэхжүүлэх платформыг бий болгох юм.

 

Leave a Reply