Геронтологийн үндэсний төвийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

, , Leave a comment

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, арга барилтай болгох мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ төвөөс үзүүлж буй тусламж үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, өдөрлөгт оролцсон иргэдэд эрүүл энх сайн сайхныг хүслээ. Өдөрлөгийн нээлтэнд “ТЭНГЭРИЙН УВИДАС” ТББ-ын ахмад настнууд оролцож, “Тайчи” хийн дасгалын үзүүлбэрээ сонирхууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэдэд уламжлалтын 2 их эмч, сувилагч нарын хамт Уламжлалт анагаах ухааны  үзлэг оношлогоо хийж, уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, оролцогчдын эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмрээ орууллаа.

 

Leave a Reply