Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын гуравдугаар хуралдаан 2019 оны 9 дүгээр сарын 9-10 өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Цагаандэл уул-Өлзий боомт, БНХАУ-ын Эрээн боомтын ачаалал, Монгол, Хятадын тээврийн хэрэгслийг хилээр шалган нэвтрүүлэх чадавхийг эрчимжүүлэх зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцсэн байна.
ГЕГ-ын дарга Б.Асралт, БНХАУ-ын ГЕГ-ын дэд сайд, Үндэсний боомтын захиргааны дарга Ху Вэй нар өнөөдөр уулзаж хоёр талын комиссын хуралдааны үр дүнг хэлэлцэж хурлын протоколд гарын үсэг зурлаа.
Талууд Монгол Хятадын хилийн боомтын хамтарсан шалгалтыг амжилттай зохион байгуулж, боомтод тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд томоохон ахиц авчирсныг онцлон тэмдэглэсэн юм. Цаашид зарим боомтод Монгол улсаас гаргаж байгаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах, боомтын хөгжил, зарим авто замын боомтыг шинээр байгуулах, төмөр замын боомт болон бусад боомтыг өрөгжүүлэн хөгжүүлэх зэрэг олон чухал асуудалд талууд нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллахаар боллоо.
Leave a Reply