Нийт 74 мянган өрх сард 300 мянгаас доош орлогоор амь зууж байна

, , Leave a comment

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр улирлын судалгааг ҮСХ-ноос өчигдөр танилцууллаа.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 74.8 мянга байна. Тэд нийт өрхийн 8.3 хувийг эзэлжээ. Мөн мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49 мянга байгаа аж.

•300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 114 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 117 мянга,

•500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 252 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 240.7 (26.7%) мянга байна.

Мөн 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 81 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 92 мянга байна.

 

Leave a Reply