Байгал нуурын ёроолоос газрын тосны асар их нөөц олджээ

, , Leave a comment

Дэлхийн хамгийн цэнгэг нуур болох Байгал нуурын ёроолоос хожуу үүссэн, газрын тосны асар их нөөц илэрсэн нь Сибирийн эрдэмтдийг түгшээж байгаа талаар МК агентлаг мэдээллээ.

Сэтгэл түгших шалтгаан нь газар хөдлөвөл газрын тос нуур руу орж, усыг нь бохирдуулах бөгөөд улмаар экологийн сүйрэлд хүргэх юм байна. Одоогоор Байгал нуурын усанд амьдардаг нүүрсустөрөгч исэлдүүлэгч бактериуд нуурын усыг хамгаалж байгаа ч хүчтэй газар хөдлөвөл ямар ч бактери тус болохгүй гэж Геолог-эрдэс судлалын ухааны доктор Валерий Москвин мэдэгджээ.

Эх сурвалж: mk.ru

 

Leave a Reply