Цэцэгсийн хэл

, , Leave a comment

Цэцэгт мэндчилгээ илгээхээс өмнө Цэцгийг өнгөөр нь ямар утга санааг илэрхийлдэгийг нь мэдэж болно. Түүнчлэн баглаа цэцгийн тоо ч олон зүйлийг өгүүлдэг. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэсэн сондгой тоогоор өгөх хэрэгтэй. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүй гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сондгой тоотой цэцэг өгснөөр уг хүндээ амьдралын эрч хүч, хөгийг бэлэглэдэг. Цэцгийн хэлэнд тоо нууцлаг, чанарыг агуулдаг.

Нэг цэцэг– Чи минь наддаа цорын ганц
Гурван цэцэг-Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна
Таван цэцэг-Би чамд хайртай
Долоон цэцэг-Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.
Есөн цэцэг– Чамайг найзын ёсоор хүндэлдэг.
Арван цэцэг– Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.
Арваннэгэн цэцэг– Чи миний найз
Арванхоёр цэцэг-Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.
Арвангурван цэцэг-Чамайг үзэн ядаж байна.
Арвандөрвөн цэцэг-Чи надад байгаа цорын ганц эрдэнэ
Арвантаван цэцэг-Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг.

БАГЛАА ЦЭЦГИЙН ӨНГӨНИЙ ТАЙЛБАР /ЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ, ЦЭЦЭГ ХҮРГЭЛТ/

Цэцгийн өнгө болгон нь өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай.
Цагаан өнгө-Гэнэн цайлган зан
Шар өнгө-Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэг
Ягаан өнгө-Хайрыг илтгэдэг
Тод улаан өнгө-Оргилуун хайрыг
Цэнхэр өнгө-Үнэнч байдлыг
Хөх ягаан өнгө-Итгэл, эв эе, нөхөрлөлийг
Хар өнгө-Үхлийг илэрхийлдэг
Цагаан өнгө
Гэрийн хошингор – Намайг санаж яваарай
Сараана – Ариун, энхрий байдлыг
Лиш – Гэнэн томоогүй занг
Хонин нүдэн – Надад үнэнч байгаарай
Сарнай – Чи бид хоёр тэгш эрхтэй
Голт бор – Гэнэн залуу нас
Алтан зул – Би чамд хайргүй

Шар өнгө
Нил – Чи миний аз жаргал
Сарнай – Бөхөж буй хайр, хардалт, итгэл алдрах
Алтан зул – Би чамд хайртай
Ягаан өнгө
Лиш – Чамайг би хүсч байна
Улаан өнгө
Лиш – Ариун дурлал
Сарнай – Бүхнээс илүү чамайг хүсч байна
Алтан зул – Зүүдэндээ чамтайгаа учирдаг эсвэл би чамд хайртай
Намуу – Чи миний алдаа
Цэнхэр өнгө
Цахилдаг – Би чамайг хүндэлдэг
Нил – Би чамд үнэнч
Хөх ягаан голт бор – Чиний энхрийлэлийг хүсч байна
Хар алтан зул – Үзэн ядалт, үхлийг илтгэдэг

Цэцэгт мэндчилгээний газрууд

Цэцэг хүргэлт💐💐💐
Цэцэг нь хайр хүндэтгэлийн төгс илэрхийлэл учир эрхэм нандин бүхэндээ цэцэг илгээх нь хамгийн романтик бөгөөд классик үйлдэл билээ. Та цэцгийн хамт нэмэлт бэлгийн багцууд сонгон явуулах боломжтой🍫🎁💝.
☎️Утас: 7730-1694

“АСТРА” ЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ
Амраг хайртдаа, анд нөхөддөө, аав ээждээ, ачлалт багшдаа барих хамгийн сайхан цэцгийг манайхаас сонгоорой. Цэцэг бүр өөрийн бэлгэдэл утга учрыг агуулж байдаг бөгөөд авч буй  хүндээ зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг өгч байдаг билээ. Тиймээс ч та манай цэцэгт илгээмжид хандсанаар бид таны сонголтод туслахаас гадна  хүссэн өнгө боодол хэмжээ загвараар баглаж өгөх болно.
Нэмэлт багц бүтээгдэхүүнүүд мөн бий!
Та багц бүтээгдэхүүн болон бодит зураг сонирхож байвал энд дараарай
Утас: 7711-0291

“Fiore” цэцэг хүргэлт💐💐💐
Хайртай дотны хүнийхээ тэмдэглэлт баяр ёслол, төрсөн өдрөөр хэрхэн гэнэтийн бэлэг барихаа мэдэхгүй эргэлзэж байвал бидэнтэй холбогдоорой😊.
🌹Цэцэг үхдэг ч цэцэг авсан мэдрэмж хэзээ ч үхдэггүй”🌹
☎️Утас: 7734-7799

 

Leave a Reply