Боловсролын салбарын хоцрогдол

, , Leave a comment

/“Поп бодлого” нэвтрүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлууд болно./

Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн дундаж цаг нь дэлхийд хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын хичээл сургалтын дундаж цагтай харьцуулахад тун бага байна. Энэ нь улс болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-уудын хүрэлцээ дутмагаас өдөрт 2-3 ээлжээр хичээл орж байгаатай шууд холбоотой юм. Учир нь ингэснээр нэг ээлжийн хичээлийн цаг шахагдаж, багасах бөгөөд сургалтын төлөвлөгөө ёсоор авах ёстой мэдлэгээ тэнхимийн хичээлээс бүрэн авч чадахгүйд хүрдэг. Улмаар ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалаад тухайн хүүхэд гэрийн даалгавар, давтлага хийхгүй байх магадлалтай тул цаашлаад хүүхэд хоцрогдох, хичээлд дургүйцэх хандлагатай болоход нь нөлөөлнө. Иймээс ЕБС-уудын тоо хэмжээг нэмэгдүүлж, өдөрт олон ээлжээр хичээллэж буй явдлыг нэн даруй халж, хичээлийн хуваарьт цагийг нэмэх нь зүйтэй. Мөн түүнчлэн бага, дунд, ахлах сургууль хэмээн ангилж, нийслэлд дунд болон ахлах сургуулийн байруудыг Яармаг, Налайх гэх мэтчилэн хотын захын бүс рүү шилжүүлсэн нь төлөвлөлтийн хувьд илүү нийцэх юм. Ингэхдээ мөн сургуулийн автобус гэх мэт тээврийн асуудлыг уялдуулан зохицуулах шаардлагатай. 

Сургуулиудын хувьд, тухайн хүүхдийн авьяас, сонирхолтой уялдуулж, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, урлаг, спортын гэх мэтээр төрөлжүүлэн байгуулвал сүүлийн үеийн жишигтэй нийцэхээс гадна боловсролын чанарын хувьд харьцангуй өгөөжтэй байх юм. 

Ирээдүйд олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадвартай боловсон хүчинг бэлтгэхийн тулд ийнхүү шинэчлэл хийн, одоогийн системийг халах хэрэгцээ шаардлага тулгарч зайлшгүй тулгарч байгаа билээ.

 

Leave a Reply