Гүний худгийн стандарт

, , Leave a comment

 

Бүрд оргих трэйдинг
Бүрд оргих трэйдинг гүний худаг гаргана, өрөмдлөг хийнэ
Утас: 77301541

“Тэнхлэг ус” ХХК
Гүний худаг гаргана. Бид энэ салбартаа олон жилийн туршлагатай. 2 жилийн баталгаат хугацаатай.
Утас: 7730-1541

“Ивээл ус ХХК”
Манай компани гүний худгийг хурдан шуурхай найдвартай гаргаж өгч үйлчлэнэ.
Утас: 7740-0150

Монгол улсын стандчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 онд батласнаар гүний худгийн стандарт нь доорх шаардлагуудыг хангах ёстой байна. Үүнд:

    • Нүхэн жорлон, бохир усны нүхнээс дор хаяж 150-250 метрт гүний худаг гаргах
    • Цохилтот болон хийн цохилтот өрөмдлөгийн үед зузаан ханатай бэхэлгээний яндан хэрэглэн цооногийн ханыг нурахаас хамгаалж бэхэлнэ. Бэхэлгээний янданг цооногийн дээд хэсгийн хана тогтвортой байх /6м хүртэл/ гүн хүртэл суулгана. Хөрсний усыг хаах шаардлагатай газруудад бэхэлгээний янданг 6 метрээс гүн суулгана.
    • Цооногийн хана болон шүүрийн яндангийн голчийн зөрүү 50 мм-ээс, шүүрийн яндан суулгаагүй үндсэн чулуулагтай ханатай цооногийн голч усны шахуургын голчийн зөрүү 50 мм-ээс тус тус бага байхыг хориглоно. Сэвсгэр хурдасанд цооногийн хана болон шүүрийн яндангийн голчийн зөрүү 100 мм-ээс их байвал зохино.
    • Цооног дахь шүүрийн яндангийн дотор талын голч нь усны шахуургыг суулгах, сугалахад чөлөөтэй нэвтрэхээр байна.
    • Газрын доорх уст үеийн статик ба динамик түвшний/газрын доорх усны олон жилийн өөрчлөлт, их хэмжээний буурцын цүнхээл үүсэх г.м/ өөрчлөлтийг тооцож усны шахуургын сорох хэсгийг динамик түвшнээс доош 5 м-ээс 20 метрийн гүнд байхаар, түүнээс ч их гүнд байхаар байрлуулна.
    • Өрөмдлөгийн үед цооногийг хазгай өрөмдөхөөс болгоомжлох, шүүрийн яндан, усны шахуурга суулгах үеийн голчийн зөрүү гаргахаас сэргийлнэ.
    • Шүүрийн янданг зэвэрдэггүй ган утсаар ороож бэлтгэх ба шүүрийн хэсгийг ороосон утас хоорондын зай 1-2 мм байна.
    • Усны чанарын судалгааг MNS 900: 2005 ундны цэвэр усны стандартыг үндэслэн усны шинжилгээний лабораторид хийлгэнэ.

Иргэдийн дунд гүний худгийн ус нь илүү баталгаатай, цэвэр гэсэн ойлголт түгээмэл. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн оюутнууд газрын доорх ус нь хүний эрүүл мэндтэй ямар холбоотой талаар судалгаа хийжээ. Газрын доорх ус нь хөрс, чулуулгийн дундуур урсахдаа байгалийн нөхцөлд шүүгддэг тул цэвэр цэнгэг байдаг гэж ойлгодог ч байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доорх усан дахь элементийн агуулга ихэсдэг байна. Урьд нь хог хаягдал хаяж байсан газарт худаг гаргаснаар та бохирдолтой усыг ундандаа хэрэглэж эрүүл мэнддээ хохирол учруулна.

Ногооны талбайтайгаа ойрхон гүний худаг гаргавал хортон шавж устгадаг пестицид гэх бодисоор ус бохирдож, улмаар хүний ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн систем, бамбай булчирхай, нөхөн үржихүйн систем, элэг, бөөрний өвчлөл, хорт хавдар зэрэг үүсэх эрсдэлтэй. Нүхэн жорлонтойгоо ойрхон гаргасан гүний худгийн ус элдэв хаягдал, вирусээр бохирлогдож, паразит, цусан суулга, халдварт гепатитын шалтгаан болж болно. Тиймээс иргэн та гүний худгаас унд ахуйн усны хэрэглээгээ хангадаг бол өөрийн худгийн усыг бохирдолтой эсэхийг тодорхойлох шинжилгээг заавал хийлгээрэй. Мөн хэрвээ шинээр худаг гаргах гэж байгаа бол доорх холбоосоор зочлоорой.

Гүний худаг өрөмдлөг чанартай хийдэг газруудын жагсаалт

эх сурвалж: tender.gov.mn, ikon.mn

 

Leave a Reply