МАН –аас 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

, , Leave a comment

Одоогийн байдлаар Монгол Ардын Намаас 2020 сонгуульд урьдчилсан таамаглал байдлаар доорхи хүмүүс нэр дэвшиж байна.

  • Архангай аймаг.МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшихээр яригдаж буй.
  • Баян-Өлгий.МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байгаа бол Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ч нам нь дэмжвэл дахин дэвшинэ гэдгээ илэрхийлж байгаа сурагтай.
  • Баянхонгор.МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвших болов уу.
  • Булган.МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл, хууль Б.Гүнбилэг нарын нэрс яригдаж байна. .
  • Говь-Алтай.МАН-аас тус намын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар нэр дэвшихээр яригдаж байна.
  • Дорноговь, Говьсүмбэр. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших бололтой. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд нэр дэвшихгүйгээр нам ялбал сайдын суудал горилох “сонирхолтой” байгаа гэх мэдээлэл бий.
  • Дархан-Уул аймаг.МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж буй. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. Мөн тус аймагт МАН-аас УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар дэвших боломжтой.
  • Дорнод аймаг.МАН-аас ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр ажлаа өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун, Ч.Улаан нарын хэн нь намынхаа даргаас илгээлт авахаас шалтгаалах юм.
  • Дундговь аймаг.МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зорихоор бэлтгэж байгаа гэх.
  • Завхан аймаг.МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа
  • Орхон аймаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймгийг тойглож яваа. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл бий.
  • Өвөрхангай.Энэ удаад мандатын тоог нь дөрөв болгож нэмэгдүүлсэн. МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй.
  • Өмнөговь.МАН-ын намаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нарын нэг нь өрсөлдөхөөр бэлтгэж буй. Мөн Л.Энхболдын хувьд “ЖДҮ” гэх асуудалтай байгаа ч Л.Энхболд нэр дэвшихээр бэлтгэгдэж буй.
  • Сүхбаатар.МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр яригдаж байгаа бол Ч.Улааны хувьд энэ удаад өнжих болов уу гэсэн бор шувуу нам дотор нь бий. Харин Ерөнхий сайдтай хэн ч өрсөлдсөн “ялах” магадлал өндөр бий гэж ярилцаж байгаа гэнэ.
  • Сэлэнгэ.МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, ЗТХЯ-ны дэд сайн асан Б.Цогтгэрэл нар горилж байгаа. Одоогийн Засаг дарга Оргил нэр дэвших сонирхол өндөр байсан ч намынх нь залуу гишүүдийн “зохион байгуулснаар” хуулийн байгууллагаар шалгуулж буй.
  • Төв. МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат, Су.Батболд нарын гишүүд өрсөлдөх магадлалтай. Гэвч зарим нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхгүй байх талаар ярилцсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй.
  • Увс.МАН-аас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байгаа
  • Ховд. МАН-аас УИХ-ын гишүүн Л.Батнасан, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа нар бэлтгэлээ базааж буй
  • Хөвсгөл.УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж байна.
  • Хэнтий. МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, одоогийн Засаг дарга С.Ганбямба.
  • Баянзүрх дүүрэг.МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, НОСК-ын дарга, оны өмнө Б.Сүхбаатар, ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн нарын нэрс яригдаж байна.
  • Баянгол дүүрэг.МАН-аас УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар тэргүүтнүүд дахин өрсөлдөнө.
  • Хан-Уул дүүрэг.УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нар өрсөлдөхөөр яригдаж буй. .
  • Чингэлтэй дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Х. Ганхуяг нар яригдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг нэр дэвшүүлэхгүй гэх амбиц зарим хүмүүст байгаа гэх.
  • Сүхбаатар дүүрэг.МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар нэр дэвшихээр яригдаж буй.
  • Сонгинохайрхан дүүрэг.МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва, нарын нэрс яригдаж байна. Харин Б.Ундармаа гишүүний хувьд 2020 оны сонгуулийг өнжих бололтой. С.Мөнхчулуун бас нэр дэвших боломжтой. Гэхдээ түүнд нам нь мандат өгөх эсэх нь тодорхойгүй байгаа юм.2020 оны 04 сарын 15 -аас намуудын сонгуульд нэр дэвшигчид тодорхой болно.
 

Leave a Reply