Хубэй мужийн эрх баригчид 14 эмчид Амь үрэгдсэн баатар цолыг нэхэн олгожээ

, , Leave a comment

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын төв Хубэй мужийн эрх баригчид коронавирусний тархалттай тэмцэх үеэр нас барсан эмнэлгийн 14 ажилтанд “Амь үрэгдсэн баатар” цолыг нэхэн олгожээ. Тэдний дунд Ухань хотод коронавирусний халдвар дэгдсэн тухай анх мэдэгдсэн эмч Ли Вэньлян байжээ.
Эрх баригчид нийт 10 эрэгтэй, 4 эмэгтэйд “Амь үрэгдсэн баатар” цолыг нэхэн олгосон байна. Тэдний дунд хамгийн хөгшин нь 72 настай Ван Бин байсан бөгөөд тэрбээр Ухань хотын Хуншань дүүргийн эмнэлэгт ажиллаж байжээ. Харин хамгийн залуу нь Ухань хотын Зянси дүүргийн ардын эмнэлгийн 29 настай эмч Пэн Иньхуа байжээ.
“Коронавирусний дэгдэлт нь БНХАУ байгуулагдсанаас хойш улс орны нийгмийн эрүүл мэндэд хамгийн ноцтой хохирол учруулсан гамшиг юм.
БНХАУ-ын дарга Си Жиньпиний удирдлага дор эмнэлгийн ажилтнуудын дийлэнх нь цар тахалтай тэргүүн шугаманд баатарлагаар тэмцэж, Хубэй муж, Ухань хотын коронавирустэй тэмцэх тэмцэлд хувь нэмрээ оруулсан юм.
Энэ тэмцэлд Ван Бин тэргүүтэй магтан дуулмаар үлгэр жишээ болсон өөр олон хүн оролцсон билээ” хэмээн эрх баригчдын мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг иш татан мэдээлжээ.
эх сурвалж монцамэ.
 

Leave a Reply