Ц.Элбэгдорж дуудуулахгүйгээр өөрийн дураар ирхээр боллоо гэв үү ?

, , Leave a comment

Өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр сарын 2. Улсын Онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Японд байгаа монгол иргэдээ авчрах тусгай үүргийн нислэг гүйцэтгэх өдөр. Мөн Сөүл рүү нисэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт Улаанбаатараас хөөрч, 12.50 цагт Сөүлд газардана. Ингээд 14.20 цагт Сөүлээс Улаанбаатар руу нисч, 17.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах хуваарьтай. Харин маргааш нислэг үйлдэх байсан Токиогийн нислэг нэг хоногоор урагшлж мөн л өнөөдрийн 13.00 цагт Улаанбаатараас хөөрч, орон нутгийн цагаар Токиод 19.00 цагт газардаад тэндээ нэг хоноод дөрөвдүгээр сарын 3-нд 08.30 цагт 255 Монгол иргэдээ авч, Улаанбаатар орон нутгийн цагаар 13.05 цагт газардахаар болсон. Энэ бүхнийг сануулахын учир гэвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтад багтсан гэнэ. Хэрвээ үнэхээр нэр нь ороод, өөрөө багтаад эх орондоо ирвэл бусдын жишгээр шууд 21 хонгийн тусгаарлалтад орох ёстой. Гэтэл түүнийг нисэх онгоцны буудал дээрээс шууд саатуулж, Төв аймгийн Цагдан хорих төвд тусгаарлан шалгах шийдвэр гарсан талаар өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “албаны эх сурвалж онцоллоо” гэсэн зүүлттэйгээр шуугиад өнгөрөв. Үнэхээр Ц.Элбэгдорж өөрөө хүрээд ирж байгаа нь дэлхийг айдаст авхуулж байгаа коронавирусээс амь тавин зугатааж гаднаас тээвэрлэгдэн ирсэн 14-н өвчтөн гэхээс дотроо бол вирусын тархалт харицангуй нам гүм байгаа эх орноо зорив уу, гэгээрч сэхээрээд гэм буруугаа шалгуулахаар ирэв үү гэх мэт олон асуултын хариулт тодорхой болох биз. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарч явсан ба түүнийг олон удаа эх орон нь дуудсаны хариуд ийнхүү эх орондоо удахгүй ирэх нь ээ.

Энэ талаархи мэдээллийг эргэн хүргэх болно.

 

Leave a Reply