Д.Нямхүү: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байна

, , Leave a comment

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.02/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр “ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдан тандалт, шинжилгээ хийгдэж байна.

Улаанбаатар-Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс өнөөдөр гаргаж байна.

Дараагийн нислэгээр ирэх иргэдээс ХӨСҮТ 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа” гэсэн мэдээллийг өглөө.

Оношлуур одоогоор хүрэлцээтэй байна

Оношлуурын тухайд “Манайх Японы болон ДЭМБ-аас өгсөн оношлуурыг ашиглаж байна. Одоогоор хүрэлцээтэй. Хятадын Засгийн газраас өгсөн оношлуур бий. Тэрийг хэрэглэж болно. Одоогоор нөөцөд бий. Тусгай үүргийн онгоцоор оношлуур авахаар тохирсон. Тэрийгээ бид хүлээж авна. PCR оношлуурыг баталгаатай хариу гаргахад ашиглаж байгаа.

Хурдавчилсан гурван төрлийн оношлуур ирсэн. Эдгээрээс хэрэглээд аль нь сайн гэдгийг харьцуулж үзэж байна. Хурдавчилсан оношлуурын ач холбогдол нь хэрэгцээтэй хүмүүсээ олноор нь хамруулж, 15-20 минутын хугацаанд хариу гардаг. Төлөвлөсөн хүмүүсээ хурдавчилсан оношлуураар шинжилж, дохио чимээ аваад харьцуулах маягаар үргэлжлүүлэн ажиллаж байна” гэдгийг хэллээ.

 

 

эх сурвалж: IKON.MN

 

Leave a Reply