”2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт”-ыг нийтлэв

, , Leave a comment

2019 оны 10-р сарын 25 хүртэлх хувьцаа, валютын ханшаар тооцоолж, 11-р сарын 07-нд Форбс сэтгүүл “2019 оны Хятадын тэргүүн баячуудын нэрсийн жагсаалт”-ыг нийтэлсэн байна.

Энэ жилийн жагсаалтад наанадаж 1 тэрбум ам.доллар буюу 7 тэрбум 70 сая юаниас дээш хөрөнгөтэй хүмүүсийг хамруулсан бол эхний 400-д бичигдсэн баячуудын хөрөнгө өнгөрсөн оныхоос дунджаар 1/5 гаруй хувиар нэмэгджээ. Жагсаалтыг “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жейк Ма тэргүүлж, 2019 онд түүний хөрөнгө 270 тэрбум 110 сая юаньд хүрсэн бол өнгөрсөн жил түүний хөрөнгө 238 тэрбум 740 сая юань байсан юм. Мөн жагсаалтыг “Tencent” компаний захирал Ма Хуатэн 254 тэрбум 550 сая юаний хөрөнгөөр удаалж, “Хэнда” группийн ТУЗ-ийн дарга Шүй Жя-инь 195 тэрбум 860 сая юаний хөрөнгөөр гуравт орсон байна.

Жагсаалтын хамгийн дээр орсон 10 баян хүн:

  1. Jack Ma; US$38.2 тербум /Alibaba/
  2. Ma Huateng; $36 тербум /Tencent/
  3. Hui Ka Yan; $27.7 тербум /Evergrande/
  4. Sun Piaoyang; $25.8 тербум /Jiangsu Hengrui Medicine/
  5. Yang Huiyan; $23.9 тербум /Country Garden/
  6. He Xiangjian; $23.2 тербум /Midea/
  7. Colin Huang; $21.2 тербум /Pinduoduo/
  8. William Ding; $17.2 тербум /NetEase/
  9. Qin Yinglin; $16.6 тербум /Muyuan Foodstuff/
  10. Zhang Yiming; $16.2 тербум /ByteDance/ – Tiktok
 

Leave a Reply