Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 57 жилийн ой тохиож байна

, , Leave a comment

Монгол Улс ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элссэний 57 жилийн ой өнгөрсөн 11 сарын 1-нд тохиолоо.

1962 оны 11 дүгээр сарын 1-нд Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол БНМАУ-ын Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагуу Лондон хотноо ЮНЕСКО-гийн дүрэмд гарын үсэг зурснаар Монгол Улс энэ байгууллагын 108 дахь гишүүн болсон.

ЮНЕСКО-гийн үндсэн зарчмуудын нэг нь улс үндэстнийг том жижиг, нийгмийн байгууллаар нь, хүн ардыг арьс өнгө, эр эм, хэл шашин, гарал үүслээр нь ялгаварлахгүйгээр бүх нийтэд адил тэгш хандах явдал юм. БНМАУ гишүүнээр нь элсэн орсон цагаас ЮНЕСКО манай оронд орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр нийгмийн хөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирсэн юм.

Ташрамд дурдахад, Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх зорилгоор ЮНЕСКО-г 1946 онд Франц улсын Парис хотод байгуулжээ. ЮНЕСКО гишүүн орнуудынхаа боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны салбарын байгууллага болоод мэргэжилтний мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх үүргийг хүлээдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвд, шагайн харваа, монгол гэр, уран бичлэг, бүргэдийн баяр, бий биелгээ, цуур хөгжим, хөөмий, уртын дуу, тууль, морин хуур, монгол наадам, лимбэ зэргийг манай улс бүртгүүлжээ.

 

Leave a Reply