Байнгын хороо Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжлээ

, , Leave a comment

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс 2017 онд FATF-ын саарал жагсаалт -д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураахад, УИХ-ын даргын саналыг гишүүдийн олонх дэмжиж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Тогтоолын төслийг баталсан өдрөөс дагаж мөрдөх юм.

 

Leave a Reply