Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх чиглэлээр Сургагч багш нарыг бэлтгэлээ

, , Leave a comment

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх чиглэлээр Сургагч багш нарыг бэлтгэлээ.

Эмэгтэйчүүдийн эсрэг үйЖлдэгдэж буй хүчирхийлэл, түүний дотор бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг нөхөн сэргээх цогц үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Бүгд найрамдах Солонгос Улсын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран “Монгол улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Хүйсийн тэгш эрх төв ТББ төслийн хамтран гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар албан хаагчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутагт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилготой сургагч багшийн сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 18-аас 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Цагдаа, Прокурор, Шүүгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын холбогдох албан хаагчид нийт 40 гаруй төлөөлөл оролцлоо.

 

Leave a Reply