Шинэ жилийн мэндчилгээний үгс /монгол, гадаад/

, , Leave a comment

315016179_532546322219006_7625720476988954346_n (1)

ХҮРЭЭ ҮДЭШ 2023 нэгдсэн шинэ жил
Та бүхэн байгууллага хамт олноороо нэгэн үдшийг мартагдашгүй, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.
Такс: 195,000 төг (хоолтой меню, хөтөлбөр)
Хэзээ: 2022.12 сарын 21,26-нд 18:00 цагаас
Хаана: Зайсан Голден будда-аас урагшаа 500м
Дэлгэрэнгүй
☎️ Утас: 7722-0234

IMG_5306

PLUS Restaurant & Lounge
– 50-70 хүн хүлээн авах заал
– 10-20 хүн хүлээн авах VIP өрөөнүүд /Караоке/
– Лед дэлгэц
– Хөгжим техник
– Заалны чимэглэл
– Хувцас солих өрөө
Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7763-7107

ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСТЭЭ ИЛГЭЭХ ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

  1. Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
    Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
    Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
    Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
    ***************** Shine jil 2019*****************
  2. Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
    Аз жаргалийн мөнгөн жимээр
    Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
    Угтах он айлчлан ирлээ
    ***************** Shine jil 2019*****************
  3. Цалгилан долгилон он солигдож
    Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
    Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
    Одот тэнгэрийн зурваст 2014 он түглээ
    ***************** Shine jil 2019*****************
  4. Ирж байгаа шинэ он маань
    Ирэх зууны эхлэл болж
    Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
    Ирмүүн ажлын он байг
    ***************** Shine jil 2019*****************
  5. Эрх сарны доор бүжин цэнгэж
    Эргэх цагийн хэлхээс болсон
    Шинэ онтойгоо бид мэндэлнэ
    Шинэхэн цасны хаялга дор
    Түүхийн хуудас эргэнэ
    ***************** Shine jil 2019******************
  6. Мөрөөдөл биелэх мөч ойртож
    Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
    Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
    Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
    Баяр баярын дээр шинэ жил ирлээ
    Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
    Хотлоороо хонон өнжин баярлаарай
    Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай
    Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
    Та хүрч чадна. өөртөө итгээрэй
    Танд амжилт хүсьe!
    ***************** Shine jil 2019*****************
  7. Сэвсгэр цагаан цасан дээр
    Сэргэлэн цовоо алхалж
    Шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй
    ***************** Shine jil 2019*****************
  8. Нандин хүсэл мөрөөдлийн
    Биелэл нь таньтай хамт байг
    Шинэ жилийн халуун мэндийг хүргэе
    ***************** Shine jil 2019*****************
  9. Жилд ганцхан тохиох
    Шинэ жилийн vдэш
    Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье
    ***************** Shine jil 2019*****************
  10. Ганцхан чамтай л би бүжиглэмээр
    Гайхамшигт шинэ жилийн үдэш
    Шинэ оны баярын мэндийг хүргэе
    ***************** Shine jil 2019*****************
  11. Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
    Цасан охин шиг чамдаа
    Шинэ жилийн баярын мэндийг хүргэе
    ***************** Shine jil 2019*****************
  12. Халуун үнсэлт мэт
    Дарсаа тулгаж
    Шинэ оноо угтая
    ***************** Shine jil 2019*****************
  13. Хэзээ ч мартагдашгүй
    Шинэ жилийн үдэш
    Хайрт чамдаа
    Шинэ жилийн баярын мэнд хүргэе
    ***************** Shine jil 2019*****************
  14. Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ
    Бид бүхэнд амжилт бататгаж, алдаагаа засах ухаан, хүч өгөх болно
    Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе
    ***************** Шинэ жил 2019 *****************
  15. Шинэ бухний эхлэл
    шинэ жилээ
    шинэ хүн болж угтаарай
    ***************** Шинэ жил 2019 *****************
  16. Уулзсан бүхэндээ
    Инээд бэлэглэж
    Ирж буй шинэ жилээ
    Урамтай золбоотой угтаарай
    ***************** Шинэ жил 2019 *****************
  17. Сэтгэл доторх зовлонгоо умартаж
    Шинэ амьдрал эхэлж байна гэж
    Сэтгэл дүүрэн инээдээр
    Шинэ оноо угтая
    ***************** Шинэ жил 2019 *****************
  18. Танан цагаан цас бударсан
    Тансаг сайхан баяр ирлээ
    Шинэ жилийн баярын
    Шижигнэсэн мэндийг хvргэе
    Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ
    Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай
    ***************** Шинэ жил 2019 *****************
  19. Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм
    Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм
    Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе
    ***************** Шинэ жил 2019 *****************
  20. Хууранд хөг
    Хайранд итгэл
    Хурмастад нар
    Хүмүүнд амжилт хэрэгтэй
    Шинэ жилийн мэнд хүргэе
    ***************** Шинэ жил 2019 *****************
  21. Мөнх ногоон гацуураа засаад
    Мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая
    Шинэ оны баярын мэндийг хүргэе
    ***************** Шинэ жил 2019 *****************
  22. Жаргах нарны туяаг
    Жаахан гараараа тоолон
    Шинэ оноо хүлээх
    Энхрий бяцхан дүүдээ
    Шинэ оны мэнд хүргэе
    ***************** Шинэ жил 2019 *****************
  23. Толгой ухаан 2-оор мөнгө хийж
    Тоолгүй өнгөрсөн нэгнийг
    Эргэн хартал амьдарцгаая
    Шинэ оны баярын мэнд хүргэе
    ***************** Шинэ жил 2019 *****************
  24. Чимэглэн гоёсон ногоон гацууртай
    Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!
    ***************** Шинэ жил 2019 *****************
  25. Цалин цагаан цастай
    Цагаан сахалт өвөөтэй
    Цайлган цасан охидтой
    Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
    ***************** Шинэ жил 2019 *****************
  26. Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх
    Шинэ жилийн баяр
    Шинэ оны мэнд хvргэе
    ***************** Шинэ жил 2019 *****************
  27. Орчлон дэлхийд
    12-р сар онцгой
    12-р сараас
    31-ний өдөр oнцгой
    31-ний өдрөөс
    00:00 цаг онцгой
    Шинэ оны мэнд хүргэе!
    *********************************************
  28. Угтах ондоо бүтээлээр дүүрэн
    Урам тэтгэсэн амжилтаар баян
    Гэгээн гэрлээр гэр тань гийж
    Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
    Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай
    *********************************************
  29. Будрах цасны мөнгөн ширхэгтэй
    Болор хундагны жингэнэх чимээтэй
    Буурал сахалт өвлийн өвгөнтэй
    Бүжин наадах цасан охидтой
    Шинэ оноо сайхан угтаарай
    *********************************************
  30. Аз жаргал шидлээ шүү
    Алгаа тосоод аваарай
    Алсаас хундага тулгалаа шүү
    Хундагаа бариад тосоорой
    Ажлын амжилт шидлээ шүү
    Алтаар өлгийдөөд аваарай
    Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
    Ариухан уруулаа дэвсээд аваарай
    Сайхан баярлаарай
    *********************************************
  31. Шинэ ондоо
    Тэвэр дүүрэн сарнай
    Сэтгэл дүүрэн итгэл
    Нүд дүүрэн инээмсэглэл
    Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
    *********************************************
  32. Нас нэмж ухаан тэлсэн
    Цас бударч өнгө нэмсэн
    Дарс оргилж баяр нэмсэн
    Шинэ оны мэнд хүргэе
    *********************************************
  33. Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
    Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
    Амсаад л бялхам жаргал бэлэглэе
    Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье
    *********************************************
  34. Угтах оноо бүтээлээр дүүрэн
    Урам тэтгэсэн амжилтаар баян
    Зорьсон зүйлс тань өөдрөг байж
    Зоосны бурхан таныг ивээж
    Гэгээн гэрлээр гэр чинь гийж
    Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
    Ариун хүсэл тань амьдрал болж
    Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
    *********************************************
  35. Ширхэглэн будрах цагаан цастай
    Чимэглэн гоёсон ногоон гацууртай Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
    Шинэ оноо сайхан угтаарай!
    *********************************************
  36. Улиран одож буй хуучин он танд
    Ухаарал баяслыг хайрлаж
    Угтан авч буй шинэ он танд
    Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
    Шинэ оны мэндийг хүргэе!
    *********************************************
  37. Он солигдох торгон агшинд
    Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
    Аз жаргал авчрах гэж
    Юм бүхнийг шинэ болгох гэж
    Ертөнцийн бүгдийг ариусгах гэж
    Шинэ он хаалгыг чинь тогшлоо…
    Үүдээ та нээгээрэй!
    Шинэ он мэнд хүргэж байна!
    Цонхоо чи нээгээрэй!
    Аз жаргал 12 цагт ирнэ.
    Шинэ оноо хүлээгээрэй!
    Шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
    Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
    Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай
    *********************************************
  38. Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
    Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
    Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
    Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
    Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
    Аз жаргалын мөнгөн жимээр
    Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
    Угтах он айлчлан ирлээ
    Цалгилан долгилон он солигдож
    Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
    Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
    Одот тэнгэрийн зурваст 2011 он түглээ
    Сайхан баярлаарай
    *********************************************
  39. Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
    Зүггүйтэж алдсан бүхнээ март
    Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
    Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
    Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
    Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай.
    Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
    *********************************************
  40. Ширхэглэн будрах цагаан цастай
    Чимэглэн гоёсон ногоон гацууртай
    Ширээ тойрсон хайртай хүмүүстэй
    Шинэ оноо сайхан угтаарай
    Аз жаргал шидлээ шүү
    Алгаа тосоод аваарай
    Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэлээ …
    HAPPY NEW YEAR!!!
    *********************************************
  41. Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
    Зүрхэндээ нар мандтал инээ
    Сэтгэлдээ хайр астал инээ
    Сайхан инээд бүхнээрээ
    Бүх ертeнцийг гийгүүлж байгаарай.
    Happy new year

Мэндчилгээний гадаад үгс:

  • Wishing you a Happy New Year with the hope that you will have many blessings in the year to come.
  • Out with the old, in with the new: may you be happy the whole year through. Happy New Year!
  • Counting my blessings and wishing you more. Hope you enjoy the New Year in store.
  • I resolve to stop wasting my resolutions on myself and use them to repay you for the warmth you’ve shown me. Happy New Year!
  • Nights will be dark but days will be light, wish your life to be always bright – Happy New Year.
  • Let us look back at the past year with the warmest of memories. Happy New Year.
  • Let the old year end and the New Year begin with the warmest of aspirations. Happy New Year!
  • One more year loaded with sweet recollections and cheerful times has passed. You have made my year exceptionally uncommon, and I wish this continuous forever. With you around, each minute is a unique event for me. I wish you to have a year as incredible as you are.
  • On this New Year I wish that you have a superb January, a dazzling February, a Peaceful March, an anxiety free April, a sensational May, and Joy that keeps going from June to November, and then round off with an upbeat December.
  • On this New Year, may you change your direction and not dates, change your commitments and not the Calendar, change your attitude and not the actions, and bring about a change in your faith, your force and your focus and not the fruit. May you live up to the promises you have made and may you create for you and your loved ones the most Happy New Year ever.
  • May this year bring new happiness, new goals, new achievements and a lot of new inspirations on your life. Wishing you a year fully loaded with happiness.
  • Wishing every day of the new year to be filled with success, happiness and prosperity for you, happy new year.
  • May the new year bring you warmth, love and light to guide your path to a positive destination
  • Here’s wishing you all the joy of the season. Have a Happy New Year!

Мэднчилгээний итгэл төрүүлэх үгс /Гадаад/

  • A New Year is like a blank book, and the pen is in your hands. It is your chance to write a beautiful story for yourself. Happy New Year.
  • As the New Year approaches us with hopes anew, here is to wishing you and your family a wonderful year ahead.
  • As the New Year dawns, I hope it is filled with the promises of a brighter tomorrow. Happy New Year!
  • Every end marks a new beginning. Keep your spirits and determination unshaken, and you shall always walk the glory road. With courage, faith and great effort, you shall achieve everything you desire. I wish you a Happy New Year.
  • On the road to success, the rule is always to look ahead. May you reach your destination and may your journey be wonderful. Happy New Year.
  • No one can go back in time to change what has happened, so work on your present to make yourself a wonderful future.
  • You’re supposed to let go of the past and start off new. You’re supposed to forgive all those who have hurt you and be open to new relationships, with open arms. That is why it is called the ‘New’ Year. May you have a Happy New Year.
  • End each year with a few good lessons and start the new one by showing that you have learnt the lessons of the past well.
  • The New Year has brought another chance for us to set things right and to open up a new chapter in our lives.
  • Unlike what most people think it is never too late to be what you wish to be.
  • Failure doesn’t influence your inner resilience, and failing simply means that you’ve discovered another false way to move your life forward. Profit from it.
  • At precisely the moment you feel like giving up, victory is always within reach. Remember this moving into the New Year.
  • We will open the book. Its pages are blank. We are going to put words on them ourselves. The book is called Opportunity and its first chapter is New Year’s Day.
 

Leave a Reply