Сэлэнгэ аймаг энэ онд 30 бор гөрөөс, 40 зэрлэг гахай агнахыг зөвшөөрчээ

, , Leave a comment

2019 онд Сэлэнгэ аймаг бор гөрөөс 30, зэрлэг гахай 40, загас 1000 ширхгийг агнах, барихыг аймгийн ИТХ-аас зөвшөөрчээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаанаар аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар 2019 онд агнах, барих амьтны тоо хэмжээний талаар хэлэлцээд дээрх хэмжээг тогтоож өгсөн байна.

Ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуулийн заалтууд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг тус тус үндэслэжээ. Тогтоолд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс 2019 онд ахуйн зориулалтаар агнах агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сум тус бүрээр агнуурын бүс нутгийн хамт баталсан байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар хариуцах юм байна.

 

Leave a Reply