Орхон аймаг түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэв

, , Leave a comment

Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор төрийн нэг, хувийн 12 үйлдвэр нийслэлчүүдийг сайжруулсан түлшээр хангаж, жилдээ 600 мянган тонныг үйлдвэрлэх үүрэг хүлээсэн юм.

Орхон аймаг Засгийн газрын эл шийдвэрийг дэмжиж, түүхий нүүрснээс сайн дураар татгалзахаар болжээ. Тус аймаг нь 28 мянган өрхтэй. Үүний 70 хувь нь гэр хороололд амьдардаг аж. Нэг өрх дунджаар 2-4 тонн нүүрс хэрэглэдэг гэж тооцвол тэдний хэрэгцээг хангахын тулд жилд 34 мянган шахмал түлш үйлдвэрлэх шаардлагатай юм байна. Тиймээс орон нутгийн удирдлага сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулах, цаашлаад аймагтаа үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.

 

Leave a Reply