Өнгөрсөн сард 10 мянган хүн эрүүлжүүлэгджээ

, , Leave a comment

 

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 3.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 192(4.8 хувь)-оор буурчээ. Гэмт хэргийн улмаас тус сард 754 хүн гэмтэж, 205 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 80 (9.6 хувь)-аар буурч, нас барсан хүн дөрвөөр (2.0 хувь)-өөр өссөн байна.

Мөн мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн сард 202 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 93 (85.3 хувь)-аар өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 10.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 652 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 4.4 (73.1%) мянгаар өсөж, харин баривчлагдсан хүний тоо 51 (7.3%)-ээр буурсан үзүүлэлттэй байгаа юм.

 

Leave a Reply