Өвлийн наадмын үеэр хотын аяллын автобус иргэдэд ҮНЭГҮЙ үйлчилж байна

, , Leave a comment

Улаанбаатарын өвлийн наадам өнөөдөр Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд “Скай ресортод” эхэлсэн. Уг арга хэмжээг тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш зохион байгуулж байгаа юм.

Наадмыг үзэх сонихолтой иргэдэд “Ulaanbaatar City Tour” буюу хотын аяллын автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал,

-Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт,

-“Скай резорт” цогцолбороос Д.Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагт үйлчлэх юм байна.

 

Leave a Reply