Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарав

, , Leave a comment

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн нийслэл хотноо “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зохион байгуулагджээ. Зөвлөгөөнөөр 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах аж. Мөн ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг нийт найман зорилт багтжээ. Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж, тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшуулсан байна.

Мөн энэ өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон 21 аймгийн эрүүл мэндийн газарт автомашин гардуулж өгсөн аж.

 

Leave a Reply